“Эрдэм сургаж өгсөн ард түмэндээ ачийг нь номоор хариулж,
эрдэм төгөлдөр хойч үеийн залууст Монгол ардынхаа соёлын
аман уламжлалыг судлахад нь үлдээх үүрэгтэй гэж бодож явдаг”
"Түшмэд намайг яаж үздэг хамаагүй
Түмэн намайг яаж үздэг хамаатай
Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай"

Энэхүү вебсайтыг миний өвөг эцэг Еншөөв овогт Бямбын Ринченд зориулан гаргав. Энд түүний намтар, зураг, зохиол, нийтлэл, захианы зарим нэг материалуудыг өөрт байгаа хувийн архив болон нийтлэгдсэн эх сурвалжаас эмхэтгэн орууллаа.
Вебсайтыг эмхэтгэн зохиосон Ж. Хасболд

Б. Ринчен
Намтар, түүхийн хуудас

Энэхүү вебсайтад Бямбын Ринченгийн намтар, зураг, зохиол, зарим нийтлэлийг хувийн архив, урьд нь нийтлэгдэж байсан материалуудаас эмхэтгэн оруулав.

Oрчин үеийн вэбсайтын техникийн шинэлэг боломжуудыг ашиглан, Б.Ринченгийн талаарх аль болох олон баримт, мэдээллийг нэг дор нэгтгэн олон түмэнд толилуулах нь энэхүү вэбсайтын зорилго оршино. Эдгээр мэдээлэл нь түүнийг хүндэтгэн дагалдагч судлаачид, уншигчдад илүү хүртээлтэй болохоос гадна өнөөгийн залуу үеийнхэнд таниулан сурталчлах боломжийг олгоно гэж найдаж байна.

Хүндэтгэн дагалдагч судлаачид, уншигчдын дунд фейсбуук болон википеди-д Б.Ринченгийн талаар хуудас нээж, түүнийгээ баяжуулдаг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ дашрамд, буянтай үйлс хийж байгаа эдгээр хүмүүст талархалаа илэрхийлъе.

Энэ вэбсайт нь нүүр хуудаснаас гадна 5 хуудастай. Холбогдох хуудас руу орохдоо хуудасны дээр байрлалтай гарчигийн туузнаас сонгон дарж, эсвэл хуудасны эцэст байх “буцах” товчлуурыг дарж буцаж болно. Цаашдаа энэхүү вэбсайтыг бололцооны хирээр шинэчлэн, сайжруулж байх тул уншигч Та бүхэн санал, хүсэлтээ ирүүлж тусална уу.

Энэхүү вэбсайтын арай дэлгэрэнгүй хувилбарыг дараах сайтад байрлуулсан: